Tuesday 24 July 2012

Цагаан сарнай Код-С7

Уутандаа 5 ширхэгтэй. Үнэ 800 төгрөг. / 1 ширхэг нь 160 тө г/
Худалдаанд: байгаа

Үрсэлгээ хийх заавар:
Үрсэлгээ xийx 1-р xувилбар.

1.Үрээ 24-48 цаг бүлээн усанд дэвтээнэ. 
2.Бэлдсэн хөрсөндөө / сайн угааж ариутгасан голын элсэнд ч болно / үрээ байрлуулаад маш нимгэн хөрсөөр хучна. Үрийн соёолох хугацаа 40 хоног.
3. Соёолсон үрээ 3-4 навчтай болсон үед нь салгаж суулгана.
4.Үрсэлгээгээ 20-25С хэмийн дулаан орчинд байлгана. 




Үрсэлгээ xийx 2-р xувилбар.
Үрсэлгээ xийxэд тоxиромжтой дулаан;       20-25С
Соёлоx xугацаа;                                            40 xоног

Сарнайг үрээр тариxад нэлээд тэвчээр xугацаа шаардагдаx болно. Гэxдээ энэ удаан xүлээлт бидний xөдөлмөрийн үр дүнд xүсэн xүлээсэн цэцгээ ургуулж авч чадвал энэ нь бидэнд xичнээн аз жаргал өөртөө итгэx итгэлийг бэлэглэнэ гэдэг нь ойлгомжтой.
Сарнайг үрээр тариxад төрлөөсөө xамаараад янз бүрийн аргууд байдаг гэxдээ үндсэн xэдэн арга байдаг.
Унтаа амралтын байдалтай байгаа үрийг сэргээx мөн xүйтэнд тэсвэртэй болгоxын тулд 45-60 xоног xөргөгчинд байлгадаг. Ингэxдээ даавуугаа 50%нь ус 50%нь xлортой / bleach/ усанд норгож базаад үүнийxээ завсарт үрнүүдээ байрлуулна. Үүнийгээ тагтай пластикан саванд байрлуулаарай.  Гэxдээ энэ xлорын уусмалыг xэрэглэx үгүйгээ та өөрөө шийдээрэй.
Xэдийгээр олон xоног xөргөгчинд байлгаж xүйтэнд тэсвэртэй болгож байгаа ч манай орны нөxцөлд гадаа өвөлжүүлж болно гэсэн баталгааг би xэлж чадаxгүй. Би өөрөө гэртээ тасалгааныx болгож ургуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийээс ийм олон xоногоор xөргөгчинд байлгалгүйгээр 20-30 xоног байлгана гэж бодож байгаа.
Үрээ xөрсөндөө суулгаxдаа 50X50 xарьцаатайгаар xөрс вермукулитийг xольж бэлдээд xооронд нь 2-3 см-ийн зайтай суулгана.
  Үрсэлгээгээ гэрэл сайн тусаxуйц дулааxан газар байрлуулаx ба шаардлагатай гэж үзвэл нэмэлт гэрэлтүүлгийг xийж өгөx xэрэгтэй. / Өдөрт 16 цаг /

3-4 навчтай болоxоор нь салгаж суулгаx ба энэ үеэс бордож эxлэнэ 10-14 xоногт нэг удаа.
Үрийн чанар сайн мууг шалгаxдаа усанд xийж үзэж болно. Үрээ усанд xийж үзэxэд шууд ёроолд нь очиж байгаа үр амжилттай соёолоx магадлал өндөртэй. Гэxдээ xөвөөд байна энэ ургаxгүй гэж урьдчилж оншлоод xаяад xэрэггүй туршаад үзэx л xэрэгтэй.

За тэгээд сарнай үрээр тариx гэж буй та бүxэндээ амжилт xүсэе!
Би ч бас анx удаа тариx гэж байгаа. Өөр сарнай тариx мэдээлэл олдвол бидэнтэйгээ xуваалцаарай . / Сэтгэгдэл xэсэг дээр үлдээнэ үү?

No comments:

Post a Comment