Tuesday 24 July 2012

Otzeniana Код- 385

Уутандаа 10 ширхэгтэй. Үнэ 3000 төгрөг. 
Худалдаанд: Байгаа
Үрсэлгээ хийх заавар:

Хөрсөө бэлдэхдээ 50х50 хэмжээтэй голын элсийг хольж бэлдээрэй. Энэ төрлийн чулуун цэцэгний үр маш жижигхэн гэхдээ хялгасан үртэй харьцуулахад томовтор гэж хэлж болно.  Үрээ байрлуулахаасаа өмнө хөрсөө сайн услаад хэсэг хугацаанд байлгаарй.

Хөрснийхөө дээгүүр үрээ тарааж байрлуулаад гарынхаа алгаар бага зэрэг дарж шигтгэнэ.
Гялгар уутны тусламжтайгаар ваакумжуулсан орчинг бүрдүүлж өгөөрэй. Өдөртөө хэд хэдэн удаа уутыг нээж агааржуулах хэрэгтэй. Агаар гэрэл дутагдсанаас мөөгөнцөр хөрсөн дээр үүсэхээс болгоомжлоорой.

Үрсэлгээгээ 20С- ийн дулаан гэрэлтэй орчинд байлгана. Нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй.
Чулуун цэцэг , Кактус суккулентийг үрсэлгээ анхлан хийсэн савтай нь нэг жил байлгаж болдог.
Хөрсийг үргэлж чийгтэй байлгана. Гэхдээ усалгааг ихдүүлж хэрхэвч болохгүй.





No comments:

Post a Comment