Saturday 18 August 2012

Цагаан гүзээлзгэнэ Код-Г1

                                    White Alpine Strawberry Fragaria Vesca Pineberry Fruit
Уутандаа 15 ширхэгтэй. Үнэ-800төгрөг /1 ширхэг нь 54 төг /

Худалдаанд: 8 сарын сүүлээр
Үрсэлгээ хийх заавар:
1. Үрсэлгээгээ хийхээс өмнө үрээ ууттай нь хөргөгчинд сар орчим байлгаарай. Энэ нь амралтын байдалтай байгаа үрийг сэргээхээс гадна хүйтэнд тэсвэртэй болгох сайн талтай.
2. Бэлдсэн хөрсөндөө үрээ тарааж байрлуулаад маш нимгэн хөрсөөр хучих ба эсвэл гарыхаа алгаар зөөлөн дарах маягаар үрээ хөрсөндөө шигтгэж өгнө.
3.Үрсэлгээ хийж буй саваа гялгар уутаар битүүлээд гэрэл сайн тусахуйц газар байрлуулна. Өдөртөө 10-14 цаг нэмэлт гэрэлтүүлэг хийвэл үрийн соёололтонд сайнаар нөлөөлнө.
4. Хөрсийг хатааж хэрхэвч болохгүй.
5.Соёололтын хугацаа 7-гоос 35 хоног. 
6Үрээ соёолсны дараагаас бага багаар агаарт дасгаж байгаад тагласан уутаа авах ба Гэрэлтэй дулаан газраа үргэлжлүүлэн байлгана.
7. Үрсэлгээгээ гарын аяс даахуйц болохоор нь хөрсөө адил хэмжээтэйгээр элстэй холиод үүндээ салгаж суулгана.
8.Жимсний бундуу үүссэн үеэс нь зориулалтын бордоогоор 10-14 хоногт нэг удаа бордоно.


No comments:

Post a Comment