Friday 24 August 2012

Астрофитум астериас Код-536

  Уутанаа 10 ширхэгтэй. Үнэ-3000 төгрөг
Худалдаанд: Байгаа

Үрсэлгээ хийх заавар:
 
7 сарын 9нд 11 ширхэг үр суулгахад 7-15 хоногт бүгд соёолсон. Чулуун цэцэг, кактус болон суккулентыг үрээр ургуулахад хэцүү биш.  50 х 50 -ийн харьцаатайгаар голын элсийг хөрстэйгээ холиод \ урьдчилж элсээ сайн угаагаад хөрстөйгээ хамт ариутгана.\  Үрсэлгээгээ хийх савандаа хөрсөө хийгээд нэлээд сайн услана. \ доороо нүхтэй саванд\. Ус нь гадагшилсны дараа үрээ тарааж цацаад томовтор үрийг нь дээрээс нь бага  зэрэг дараад хөрсөндөө шигтгэнэ хялгасан үрийг хэрэггүй. Гялгар уутаар битүүлээд гэрэлтэй дулаахан орчинд байлгана. Үрсэлгээ хийж буй орчны дулаан С20 хэмийн дулаантай байвал тохиромжтой. Хөрсөө хатааж болохгүй. Усалгааг ихдүүлж хэрхэвч болохгүй. Өдөртөө хэд хэдэн удаа онгойлгож агаар оруулах хэрэгтэй. Соёололт үүссэний дараа аль болох ус хүргэлгүй алсуур услана. Энэ төрлийн үрсэлгээг анхны үрсэлгээ хийсэн саванд нь 1 жил байлгасан ч болдог. Энэ төрлийн цэцэг нь олуулаа хамтдаа ургахдаа дуртай байдаг.

No comments:

Post a Comment